logo mobile

“ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ”

2026 оны 9 сарын 24 өдөр
“ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ”

“ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” ЗӨВЛӨМЖ

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь иргэн эрүүл мэндийн хэрэгцээндээ нийцсэн эмийг эмч, эм зүйчийн заавар, эмнэлгийн мэргэжилтний хяналт, зөвлөмжийн дагуу зөв тун, хэмжээгээр тогтоосон хугацаанд хэрэглэхийг хэлнэ.

Эм хэрэглэхдээ “5 ЗӨВ”- ийн зарчмыг баримталж хэвшье.

Зөв эм

Эмчид заавал үзүүлж, оношид тохирсон эмийг эмчийн жор зөвлөгөөний дагуу хэрэглээрэй.

Зөв тун

Эмийг эмчийн жоронд заасан тунгаар хэрэглээрэй.

Зөв цагт

Эмийг эмчийн заасан цаг давтамжийн дагуу хэрэглээрэй.

Зөв аргаар

Эм бүрийн хэрэглэх арга өөр тул эмийн зааврыг сайтар мөрдөөрэй. Эм хэрэглэхээс өмнө хавсаргасан зааврыг анхааралтай уншиж хоолны өмнө ба дараа, хоолтой хамт, усаар даруулж уух зэрэг заавартай танилцах хэрэгтэй.

Зөв хугацаанд

Эмийн бичсэн жоронд заасан хугацааны дагуу хэрэглэж хэвшээрэй.

Нэмэлт эм хэрэглэхдээ зөвлөгөө авах: Олон эмийг нэг дор, дур мэдэн хавсран хэрэглэх нь хүний биед сөрөг нөлөөтэй тул эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.

Зөв хадгалах: Эмийг хүүхдийн гар хүрэхгүй газар, хуурай, сэрүүн, нарны гэрлээс хамгаалсан орчинд хадгална.

Эх сурвалж: Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

Буцах
logo footer
@ Developed by Gegeensoft LLC