logo mobile

”Ганцаардлын эсрэг хамтдаа” (#Together Against Loneliness) – Дауны хам шинжийг таниулах дэлхийн өдөр 2026

2026 оны 4 сарын 3 өдөр
”Ганцаардлын эсрэг хамтдаа” (#Together Against Loneliness) – Дауны хам шинжийг таниулах дэлхийн өдөр 2026

ДАУНЫ ХАМ ШИНЖ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний биеийн эсүүд ихэвчлэн 46 хромосомтой (23 хос) байдаг.

Дауны хам шинжтэй хүний биеийн эсүүд 47 хромосомтой байдаг.

21-р хромосом 3 ширхэг байдаг нь Дауны хам шинжийг илэрхийлдэг.

Дауны хам шинж болон бусад оюуны бэрхшээлтэй олон хүн ганцаардлыг илүү их мэдэрч байна 1, 2. Ганцаардал нь зөвхөн сэтгэл зүйд төдийгүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Судалгаагаар оюуны бэршээлтэй хүмүүсийн хувьд ганцаардал нь өдөрт 15 ширхэг тамхи татсантай адил хэмжээнд эрүүл мэндэд хортой байж болохыг тогтоосон.

Ганцаардал нь хувь хүний сонголт биш, харин нийгмийн оролцоо, харилцаа дутмаг байгаатай холбоотой.

БИД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хүн бүр

Бусдад найрсаг, нээлттэй хандах

Тэднийг яриа, үйл ажиллагаанд идэвхтэй урьж оролцуулах

Гадуурхалтыг үл тэвчих

Гэр бүл

Хайртай хүнийхээ мэдрэмжийг сонсож, ойлгох

Тэднийг өөрийгөө илэрхийлэхэд дэмжих

Байгууллага, сургууль, ажил олгогчид

Хүн бүр оролцох боломжтой орчин бүрдүүлэх

Клуб, бүлгийн ажил, арга хэмжээг хүртээмжтэй зохион байгуулах

Засгийн газар, шийдвэр гаргагчид

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц (Convention on the Rights of Persons with Disabilities)-ийг бодитоор хэрэгжүүлэх.

Ялгаварлан гадуурхалтыг зогсоож,хүртээмжийг нэмэгдүүлэх

Бүх талууд хамтран ажилласнаар хүн бүр өөрийгөө үнэ цэнтэй, холбоотой, харьяалалалтай гэж мэдэрдэг нийгмийг бүрдүүлэх боломжтой.

Ганцаардлыг таслан зогсоохын тулд:

Бодит оролцоо

Найрсаг орчин

Утга учиртай харилцаа хамгийн чухал.

Хүн бүр хамтдаа оролцож чадвал ганцаардлыг бууруулж чадна.

“Ганцаардлын эсрэг хамтдаа”- өнөөдрөөс эхэлье3.

Эх сурвалж:

Bishop, Llewellyn and Kavanagh, Australia (2024)

Mepsar, Great Britain, 2019

https://www.worlddownsyndromeday.org/about-the-2026-theme/

Буцах
logo footer
@ Developed by Gegeensoft LLC